Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцсэн байна.
Улмаар 16 хүртэлх насны хүүхэд, хэрэв ЕБС-д суралцаж байгаа бол 18 хүртэлх насны хүүхэд, Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, Хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч,Тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэд, Ял эдэлж байгаа хоригдол, Гадаадын иргэн, харъяалалгүй иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг улс төлж байсныг өөрчилж, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тухайн суралцагчийн сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн захиргаа төлдөг болохоор өөрчлөлт оруулжээ.
Мөн өндөр орлоготой иргэдийн хувьд орлоготой нь уялдуулан 10 хүртэлх хувь тооцож эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг авахаар болсон байна. Үүнд сарын орлого нь 1 сая 500 мянган төгрөгөөс дээш иргэд багтах аж.
Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдийн олонхи нь энэхүү саналыг дэмжсэн учраас ирэх баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болоод байна.
Б.Саруул