Их хэмжээний эм хилээр гаргахыг завдлаа

Монгол Улсад үйлдвэрлэдэг тарваган шийр эмийг улсын хилээр их хэмжээгээр гаргахын завдсан иргэнийг Дорнод аймаг дахь хилийн отрядынхан саатуулан, шалгуулахаар холбогдох хуулийн байгууллагад нь шилжүүлээд байгаа аж. Тодруулбал, тус аймгийн Эрээнцавын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор өнгөрсөн баасан гарагт ОХУ руу гарах гэж байсан Чулуунхороот сумын иргэн Ч-ын эзэмшлийн “Истана” маркийг автомашиныг хилчид шалгахад 500 боодол буюу 6000 ширхэг тарваган шийр эм машиндаа нуусан байжээ.

Д.Сүхээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.