Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалт эхэллээ

Швейцарийн Холбооны улсын Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалт эхэллээ. Энэ арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож байгаа билээ.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг Германы бизнесмэн, Женевийн их сургуулийн профессор Клаус Шваб 1971 онд анх санаачлан зохион байгуулсан.  1971 оноос хойш жил бүр Швейцарийн зүүн хэсгийн Альпийн нурууны бүсэд орших Давос хотод зохиогддог уламжлалтай болсон юм. Уг чуулга уулзалт нь хамгийн анх “Европын эдийн засгийн менежментийн форум” сэдвээр хэлэлцэж байсан юм.  Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг Германы бизнесмэн, Женевийн их сургуулийн профессор Клаус Шваб 1971 онд анх санаачлан зохион байгуулсан юм.

1987 онд “Дэлхийн эдийн засгийн форум” болон өөрчлөгдөж, улс, төр, цэрэг, эдийн засаг, хоёрдмол талтай бүс нутгийн асуудал зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцдэг болсон байна.

Б.Саруул

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.