Хөвсгөл нуурыг байгалийн өвд бүртгүүлэхээр ЮНЕСКО-д бичиг баримтыг нь хүргүүлжээ

Сүүлийн жилүүдэд бохирдох аюулд хүрээд буй Хөвсгөл далайг хамгаалах арга хэмжээ авахыг нутгийн иргэд төр засгаас хүсэж удаа дараа албан бичиг явуулсан ч олигтой үр дүнд хүрээгүй байна. Тэгвэл УИХ-ын гишүүн, Хөвсгөл аймгаас сонгогдсон улстөрч Л.Энх-Амгалан Хөвсгөл далайг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр болсон талаар мэдэгджээ. Одоогоор Хөвсгөл нуурыг байгалийн өвд бүртгүүлэхээр ЮНЕСКО-д бичиг баримтыг нь хүргүүлсэн гэнэ. 

Д.Сүхээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.