Ярилцлаганд орохын өмнө зайлшгүй хийх чухал 10 бэлтгэл

1.Ажил олгогчоо судал
Тэдний одоо хийж байгаа бизнесийн үйл ажиллагаа, тулгарч буй асуудлыг судалж үз. Бизнесийн сонин сэтгүүл, нийтлэл гэх мэтээс уншиж болно. Энэ судалгаагаа хийх явцдаа тэдний үйл ажиллагаанд би ямар хувь нэмэр оруулж чадах вэ гэдгээ бодоорой.
2.Ажлын ярилцлага хийгч, хүний нөөцийн менежерийг судал
Google-ээс хар, LinkedIn дээрх танилцуулгыг нь унш. Хэрэв тэд блогтой бол түүнийг нь унш. Тэр хүний тухай бүгдийг уншиж судал.

3.Ярилцлага авагчаас нэг түвшин илүү хувцасла
Залуучууд цамцаа индүүд. Охидууд харин юу өмсөхөө сайн мэдэж байгаа байхаа
4.Мартагдашгүй дүр төрхийг үүсгэ
Илүү хурц, төгс байхыг хичээ. Зангиагаа чангахан зангидаж, гутлаа гялалзтал нь тосол.
5.Үнэртэй усаа хэтрүүлж болохгүй
Ялангуяа хурц үнэртэй усанд дуртай залуус хурц үнэр моодноос гарсан гэдгийг санаарай.
6.Бохио хая
Хэн ч таныг амандаа бохьтой байгааг мэдэхгүй гэж бодож байна уу. Гэхдээ тэд бол мэднэ
шүү.

7.Утсаа унтраа (оффис руу нь орохоосоо өмнө)
Ярилцлагын өрөөнд дуудагдахаасаа өмнө ганц мессэж шалгачихья гэж бодохын ч хэрэггүй.
8.Инээмсэглэх дасгал хий
Хүн бүр инээмсэглэж байхдаа аятайхан харагддаг. Хэрэв чи инээмсэглэж чаддагүй, хүйтэн царайтай бол би лав чамайг ажилд авахгүй.
9.Гар зөв барьж сур
Гар барьж буй хүнийхээ нүд рүү хар. Анхаарал хандуул. Амьдралдаа болон ажлын ярилцлагандаа анхааралтай байгаа харагд.

10.Ярилцлаган дээр тавигддаг түгээмэл асуултуудад хариулахад бэлтгэлтэй бай
Ажлын ярилцлаганд түгээмэл тавигддаг асуултууд гээд гууглэдээд үз. Түүндээ юу гэж хариулахаа урьдчилан бэлдээрэй. Тольны өмнө хариулж дасгал хийх нь бүр үр дүнтэй.

Б.Саруул

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.