Протез, ортопедийг дотооддоо үйлдвэрлэж байна

Олон улсын жишигт нийцсэн протез, ортопедийн хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэх ажлыг дэмжихийн тулд Хүн амын хөгжил нийгэм хамгааллын яамнаас 1 тэрбум 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүний 200 гаруй сая төгрөгөөр протез, ортопедийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчилжээ. Хөгжлийн бэрхшээлийн онцлогт нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд тоног төхөөрөмжөөс гадна чанартай түүхий эдээр үйлдвэрлэх шаардлага тулгардаг байна. Тухайлбал тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд  3 жилд нэг удаа гутал хийлгэх  боломж гардаг учраас хамгийн сайн чанартай материал сонгох хэрэгтэй гэдгийг албаныхан онцолжээ.

Д.Сүхээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.