Зарим аймгуудын цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоолоо

Дундговь аймгийн иргэдийн дунд ханиад томууны өвчлөл их байгаа учраас цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Албаныхны мэдээлж буйгаар сурагчдын хоёрдугаар улирлын амралт дуусах хүртэл буюу энэ сарын 25-ныг хүртэл хаах юм байна. Дундговь аймгийн хэмжээнд өнгөрөгч арваннэгдүгээр сараас хойш нийт иргэдийн 21 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвчилжээ.

Мөн томуу болон томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэнээс Баянхонгор, Ховд аймгийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоосон байна.

Д.Сүхээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.