Хүүхдийн мэлмийгээр амьдрал бүхэлдээ гэнэн томоогүй, гэгээлэг ертөнц байдаг. Насанд хүрсэн ч гэсэн ертөнцийг гэрэл гэгээтэй, сайн сайхан талаас нь харж байгаасай гэсэндээ “The Noémi Association” энэхүү видеог хийсэн юм. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн тэднийг хүн гэдэг утгаар нь авч үзэхийг та бидэнд уриалсан билээ. Хөгжилтэй боловч нэгийг ухааруулсан бичлэгийг хамтдаа сонирхоё.