Хахууль авсан байцаагч 1,6 жил хоригдох ял авлаа

Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Ж.Пунцаг нарт холбогдох эрүүгийн хэргийг  Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх хэлэлцэж шийдвэрлэлээ.

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, 269 дүгээр зүйлийн 269.1, 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, 

Шүүхээс  шүүгдэгч Ж.Пунцагт хээл хахууль авсан гэм буруутайд тооцож тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, 1.6 жилийн хугацаагаар хорих ял,  Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн Юү Шинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,  Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн  Рун Лингд хээл хахууль зуучилсан үйлдэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр  торгох ял тус тус оногдуулжээ.

Д.Сүхээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin Jijig chuluugaar tom chuluu tsohino gej en (182.160.1.97)
    Mash tom zuiliig bur 1.6 -gaar haajee dee yanz ni Hujaa nartai holbootoi hereg iim hymdhan baih uu.
    2015 оны 01 сарын 21 | Хариулах