Хятадаас 20 ялтан шилжүүлэн авчирах хүсэлт илгээлээ

Өнгөрсөн долоо хоногт Тахарын алба БНХАУ-д бүх насаараа хоригдох ялаар шийтгэгдэж ял эдлэж байсан эмэгтэйг авчирсан билээ. Тэгвэл энэ эмэгтэйгээс гадна Монголын 20 иргэнийг “Ялтан шилжүүлэх” гэрээний дагуу авчрах хүсэлт тавьсан талаар Хууль зүйн яамны олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Гандулам мэдээлсэн юм. Хоёр улсын хооронд ялтан шилжүүлэх гэрээ хэлэлцээр өнгөрөгч оны наймдугаар сард хийгдсэн ч өдийг хүртэл удаашралтай байгааг “Хэрэгтэн шилжүүлж авахаас өмнөх бэлтгэл ажил цаг их авч байгаа”-тай холбон тайлбарлаж байгаа аж. 

Б.Саруул

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.