УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаж эхэлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд улсын өрийн хэмжээг энэ онд ДНБ-ийн 58.3 хувьтай тэнцэж байхаар оруулж ирсэн юм.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын нэр бүхий гишүүд улсын өр өнөөдөр хэд вэ гэдэгт тодорхой хариулт хүслээ. Учир нь улсын өрийн хэмжээ байсхийгээд өөрчлөгдөж байгаа нь гишүүдийн дунд хар төрүүлж буй юм.
Гэхдээ Сангийн сайдын тайлбараар 2015 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр улсын өр ДНБ-ийн 58.3 хувьтай тэнцэнэ. Ингэхдээ төсвийн алдагдлыг нөхөхөд зориулж 900 тэрбум төгрөгийн бонд гаргахаар зэхэж байгааг оруулан тооцсоноор гарч буй дүн аж.
Д.Сүхээ