Төрийн өмчийн хорооны даргаар Төрийн өмчийн хорооны дарга асан Ц.Нанзаддоржийг томилжээ. Түүнийг 2013 оны нэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар ажлаас халахаар шийдвэрлэсэн байдаг ч өнөөг хүртэл ажилд нь эргүүлэн томилоогүй байсан юм. Харин удаа дараагийн шүүхийн шийдвэр Ц.Нанзаддоржийг хууль бусаар ажлаас халсан болохыг нотолсны дүнд тэрбээр ийнхүү Төрийн өмчийн хорооны даргаар дахин томилогджээ. Тэрбээр төрийн байгууллагад 20-иод жил тасралтгүй ажилласан туршлагатай нэгэн гэгддэг юм.
Д.Сүхээ
Сэтгэгдэл (3)