Монголчууд бид тэртээх 17 жилийн өмнөх аймшигт хар дарсан зүүд мэт өдрийг мартаагүй, мартах ч учиргүй билээ. Энэ бол 1998 оны аравдугаар сарын 2 буюу бусдын гарт хэрцийгээр амь үрэгдсэн, ардчилсан хувьсгалын загалмайлсан эцэг, ард түмний хайрт хүү Санжаасүрэнгийн Зориг агсаны аймшигт үхлийн тухай харанга дэлдсэн өдөр байсан юм.
Хэрэг явдал болоод хэдийн 17 жил өнгөрчихөөд байхад өнөөдрийг хүртэл гэмт этгээдийг олоогүй, хэргийн талаар хэн нэгэн сэжигтнийг байцаагаагүй, баривчлаагүй өдийг хүрлээ.
Хэрэг хуучирдаггүй гэдэг, монголын ард түмэн, С.Зориг агсаны гэр бүл, ах дүү, хамаатан садан, журмын олон нөхөд нь өнөөдөр ч гэсэн түүний аллагыг үйлдсэн гэмт этгээдийг илрүүлнэ хэмээн найдсаар байна.
Харин өнөөдөр С.Зориг агсаны шүүхийн шинжилгээнд хавсаргасан фото зургууд ил болж олны анхаарлыг татаж, түмэн олныг хэргийн талаар ахин санахад хүргэлээ. Сэтгэл хирдхийлгэсэн энэхүү зургууд талийгаачийн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт материалд хавсрагдсан байжээ.
УИХ-ын гишүүн Ш.Батбаяр хадгалж байсныг www.shudarga.mn сайт нийтэлсэн байна.


