Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн гэлтгүй бүхий л зүйлийн үнэ өсөж байна. Үүнийг Монголын банкууд ч бас давхар ашиглаж гүйлгээнийхээ зардлыг нэмжээ.
Монголд үйл ажиллагаагаа явуулж буй зарим томоохон банкуудын нэг Хаан, Худалдаа хөгжлийн банк, Хас, Голомт зэрэг банкны банк хоорондын мөнгөн гүйлгээний шимтгэл 500 төгрөг байснаа 2000 төгрөг болж огцом нэмэгдэв. Шимтгэл нэмсэн шалтгаанаа тэд “Нэгдүгээр сарын 5-наас хүү, шимтгэлийн шинэ горимд шилжсэн учир банк хоорондын бэлэн мөнгөний гүйлгээний шимтгэл нь 2000 төгрөг болсон гэж тайлбарлаж байгаа аж.
Д.Сүхээ