Хил зөрчихөөр завдагсдыг саатуулжээ

Сэлэнгэ аймаг дахь хилийн отрядын хариуцсан хэсгээр энэ сарын 10-нд 66 тооны адуу улсын хилд тулсны 44 нь бэлчээрээр хил даван буцаж орж ирэх үед нь  хилчид илрүүлсэн байна. Дээрх адуу нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын II багийн иргэн Г.Өлзий-Оршихынх болохыг тогтоож, Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгууль оногдуулжээ.

Мөн энэ өдөр тус хилийн хэсэгт улсын хилээс 200 метрт хулгайн ан хийх зорилготой явсан автомашинтай гурван иргэнийг хилчид илрүүлсэн байна. Эдгээрт хүмүүст Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгууль оногдуулжээ. 

Харин Завхан аймгийн хилийн отрядын хариуцсан хэсэг Хонгор усны таг нэртэй газар ан хийх зорилгоор морин уналгатай дөрвөн хүн хилийн зурваст явж байсныг хилчид илрүүлэн, холбогдох хууль тогтоомжийг танилцуулан баталгаа авч буцаасан байна.

Д.Сүхээ

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.