"Хүсэл Зорилгоо Нэгтгэе" Үндэсний хөдөлгөөнөөс Монгол улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд шаардлага, мэдэгдэл хүргүүлэх гэж байна.
Шаардлагын хариуг тогтоосон хугацаанд өгөхгүй бол тус хөдөлгөөнөөс 3 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн 13 хүний бүрэлдэхүүнтэй улс төрийн өлсгөлөн зохион байгуулах тухай мэдээлэхээр өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлажээ.
Хүсэл Зорилгоо Нэгтгэе Үндэсний хөдөлгөөнөөс 2015 оныг Үндэсний эв нэгдлийн жил болгон зарласантай холбогдуулан нийт ард иргэддээ хандан уриалга гаргаж байгаа юм. Мөн тэдний үзэж байгаагаар төрийн албан хаагчдаар "Хуйвалдааны мэдүүлэг" бөглүүлж авах ажлыг орон даяар зохион байгуулах юм.
Д.Сүхээ