Өнгөрсөн даваа гарагт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 3, зөрчлийн 2, орон нутагт гал түймрийн 4 дуудлага иржээ.
Үүнээс,
· Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны “Жаргалант”-ын 13 дугаар гудамжийн 157 тоотод иргэн Ж-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.19-ний өдрийн 10:54 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 8 албан хаагч,
· Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг “Монос хүнс” ХХК-ийн үйлдвэрийн байрны ханын хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.19-ний өдрийн 14:57 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн 7 албан хаагч,
· Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Тахилт”-ын задгайд иргэн Х-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.20-ны өдрийн 05:07 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 8 албан хаагч,
· Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын VII багийн нэгдүгээр хэсгийн нутагт иргэн А-ийн “Исуцу” загварын бага оврын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.19-ний өдрийн 14:11 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 36 дугаар ангийн 6 албан хаагч,
· Увс аймгийн Улаангом сумын VII багийн 12 дугаар гудамжийн 1 тоотод иргэн Ө-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.19-ний өдрийн 17:18 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 41 дүгээр ангийн 6 албан хаагч,
· Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутагт иргэн А-ийн “Тоёота Фанкарго” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.19-ний өдрийн 20:25 цагт үлээн авч Аврах, гал унтраах 31 дүгээр ангийн 6 албан хаагч,
· Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын III багийн гуравдугаар хэсгийн 77 тоотод иргэн Ц-ийн байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.20-ны өдрийн 02:54 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 36 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан байна.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР