Жижигхэн боловч дэлхийн хэмжээний өөрчлөлт авчрах энгийн 3 зүйл:
1. Ашиглаагүй үедээ зурагт, компьютер гэх мэт цахилгаан хэрэгслээ залгуураар нь салгаж хэвших. Орой ажлаа тараад бүх цахилгаанаа бүрэн унтраах
2. Гар утас, зөөврийн комьпютерийн цэнэглэгч нь цэнэглэх үйлдэл хийгээгүй ч тогонд холбогдсон үедээ цахилгаан хэрэглэсээр байдаг. Тиймээс бүрэн цэнэгтэй үед нь заавал салгаж байх
3. Нүүр номонд донтож гар утсаа байнга гөлрөлгүй уламжлалт номоо илүү унших
Энэ гурав бол үр хүүхдийнхээ төлөө хийж чадах хамгийн том хөрөнгө оруулалт. Учир нь байдал энэ хэвээрээ байвал хориодхон жилийн дараа Өмнөговийн элсэн цөл Богд уулыг эзлэн авна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүн бүр нэгдээсэй...
сэтгүүлч Ц.Чимиддондог