Ганбаатар гишүүн эхчүүдтэй уулзана

08:30 цагт Сант Марал сангаас Монгол Улсын бизнесийн орчны судалгаанд суурилсан хэлэлцүүлэг Туушин зочид буудлын Соёмбо танхимд эхэлнэ. Хэлэлцүүлэгт АНУ-н Элчин сайдын яам, Монгол дахь Америкийн Худалдааны Танхим, АНУ-ын ОУХА-ийн Бизнесийг дэмжих санаачилга төсөл,зарим компаниудын төлөөлөл оролцоно.

10:00 цагт Японы Токио хотноо ирэх хоёрдугаар сарын 1-нд болох Хахүхо аваргын нэрэмжит "Hakuho cup" өсвөр үеийн олон улсын сүмо бөхийн тэмцээнд оролцох Монголын тамирчдад хувцас хэрэглэл гардуулах арга хэмжээ  Их шавийн дээд сургуулийн байранд болно.

11:00 цагт МАХН-ын төв байранд тус намын Нарийн бичгийн дарга З.Батбаяр 2016 оны сонгуульд МАХН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрт багтах асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 334477

12:00 цагт УИХ-ын гишүүн С.Ганбаатар  "Эхийн алдар" одонтой эхчүүдийн төлөөлөлтэй МҮЭСТО-нд уулзалт хийнэ.

12:45 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд "Хүсэл зорилгоо нэгтгэе" холбооноос төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.