Дэлхийд 2000 хүрэхгүй үлдсэн шувууг хамгаална

Нүүдэллэдэг зэрлэг амьтдыг хамгаалах Конвенци Монгол улсын санаачилсан Хонин тоодог шувууг хамгаалах санаачилгыг дэмжсэн байна. 

Энэ шувуу нь ОХУ, БНХАУ, Монгол Улсын нутаг дэвсгэрт 2000 орчим тоо толгой үлдсэн нэн ховор шувуу аж. Хонин тоодог шувууны үржлийн хугацаа хавьгүй урт бөгөөд арван жилд үрждэг амьтан учраас ийнхүү устаж үгүй болоход ойрхон болоод байгаа юм.

Энэ шувуу манай оронд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймгийн зэлүүд талд цөөн тоогоор тааралддаг ажээ.

Д.Сүхээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.