Монголын Хөлбөмбөгийн холбооны сонгуульт албан тушаалд нэр дэвшигчид тодорлоо. Тухайлбал холбооны ерөнхийлөгчийн төлөө НИТХ-ын тэргүүлэгч "Ханброй" Г.Ганхүү, “Майнспек” ХХК-ийн захирал Б.Буман-Учрал, ДЦС-5 төслийн удирдагч П.Болд, МХБХ-ны нарийн бичгийн дарга Д.Ганбат нарын дөрвөн хүн нэр дэвшжээ.
Түүнчлэн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд дөрөв, Гүйцэтгэх хорооны эмэгтэй гишүүний албан тушаалд нэг, Гүйцэтгэх хорооны гишүүний албан тушаалд 20 хүн нэр дэвших хүсэлтээ ирүүлжээ.
Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 15 нд болох юм.
Д.Сүхээ