Энэ бол зөвхөн 7 хоногт нэгээс 2 удаа өглөөний унданд хэрэглэвэл зохистой

Эрүүл хооллохыг хүсдэг хэн бүхэн өглөөний цайгаа эрхэм дээдэд тооцдог. Шинэ өглөөг хэрхэн ямар ундтай угтах талаар дан ганц бүсгүй хүн та бүү санаа зов. Эрчүүд ч гэсэн өглөөний ундаа бэлдэхэд болохгүй нь юу гэж... Ингээд бяцхан зөвөлгөө...

Хэрвээ өглөөний цайнд  гликемик индекс нь (энэхүү индекс нь бүтээгдэхүүн хэрэглэсний дараах цусны сахарын түвшинг харуулдаг)  бага байдаг хэдэн бүтээгдэхүүнийг (тухайлбал, гурвалжин будаа, овъёос будаа, йогурт, интоор жимс)  хэрэглэвэл амархан өлсөхгүй бөгөөд  дараагийн удаа хооллоход хэтрүүлэн идэхгүй. Учир нь бие махбодь өмнөх бүтээгдэхүүний үйлчилгээнд автсан хэвээр байх болно.   Ийм учраас өдрийг чихэрлэг кофе, амтат талхаар эхлэх бус харин нүүрс-ус агуулсан төрөл бүрийн каш, хэвэгтэй талх, сүү ба уурагтай бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй байна. Эдгээр бүтээгдэхүүн нь глюкозыг цусанд шингэх шингэлтийг сааруулдаг байна.  Та биеийн хүчний хүнд ажил эрхэлдэггүй л бол өглөө мах, загас, хиам, зайдас зэргийг идээд байх шаардлагагүй.

Ингээд чамд эрүүл өглөөний зоогуудаас толилуулъя. Харин цайгаа уухаас өмнө өлөн гэдсэн дээрээ аяга бүлээн ус ууж байхыг зөвлөе!

Өглөөний зоог 1

Гурвалжин будааг (200 г) сүүтэй (200 мл) чанасан каш.
Интоор (200 г)

Яагаад заавал интоор гэж үү? Интоорын найрлаганд глимек үзүүлэлт нь маш доогуур байдаг. Ийм өглөөний ундыг хэрэглэснээр  ойрын 4-5 цагийн туршид өлсөхгүй, хоол бодогдохгүй байж чадна. Хамгийн гол нь сүүний харшилгүй байх хэрэгтэй шүү.

Өглөөний зоог 2

2 ш өндөг, улаан лооль, сонгино (290 г) зэргээр хийсэн омлет.
Сахаргүй лимонтой хар цай (300 мл)

Ийм төрлийн уурагтай өглөөний ундны гликемик индекс нь бага байхаас гадна 3-4 цагийн туршид цатгалан байлгадаг байна.

Өглөөний зоог 3

Амуу тарианы каш (300 г)
Сахаргүй ногоон цай (250 мл)
Хар шоколад (10 г)

Энэ каш нь  маш тэжээллэг бөгөөд нүүрс-ус агуулдаг. Шингэх хугацаа нь 3-4 цаг. 5 цагийн туршид цатгалан байлгаж хоол идэх дур төрүүлэхгүй. Хар шоколадны гликемик индекс нь маш доогуур байдаг учраас биенд үнэхээр сайн шүү

Энэ бол зөвхөн 7 хоногт нэгээс 2 удаа өглөөний унданд хэрэглэвэл зохистой зөвөлгөө. Дараагийн дугаарт бид илүү олон сонголттой өглөөний цайг танд санал болгоно.

Б.Саруул

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.