Өнгөрөгч онд 238.4 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгосон байна

Үндэсний статистикийн хороо Монгол Улсын 2014 оны нийгэм, эдийн засгийн тайланг танилцууллаа. Нийгмийн халамжийн сангаас 2014 онд 208.5 мянган хүнд 142.5 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ.

Тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо өмнөх оныхоос 9.9 мянган хүн буюу таван хувиар, олгосон тэтгэвэрийн хэмжээ 0.6 тэрбум төгрөг буюу 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Харин "Хүний хөгжил" сангаас өнгөрөгч онд 18 хүртэлх насны 994.1 мянган хүүхдэд 238.4 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгосон байна.

Д.Бат

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.