Дархан цаазтай ан амьтаны эд эрхтэн хил давуулахыг завдлаа

Энэ сарын 9-ны өдөр Хөвсгөл аймгийн харьяат иргэн Э, Н, Д нар бүлэглэн Улаанбаатар Замын-Үүдийн 276 дугаар галт тэрэгний 25 дугаар вагонд ан амьтны гаралтай эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэхээр тээвэрлэж явсныг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Хураагдсан эд зүйлээс үзэхэд баавгай хоёр, буга 13, согоо 17, хүдэр нэгийг тус тус хуль бусаар агнасан байжээ. 

Хохирлын хэмжээг шууд тогтоох боломжгүй учраас шинжээч томилон экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоолгохоор ажиллаж байгаа гэнэ. Уг хэргийг Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шалгаж байгаа аж.

Д.Сүхээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.