”Драмын 4” V.I.P тоглолт хийнэ

Улсын драмын эрдмийн театрын авьяаслаг дөрвөн залуу болох найруулагч Н.Наранбаатар, жүжигчин Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар нарын байгуулсан “Драмын 4” хамтлаг энэ жил 10 нас хүрэх аж. Тиймээс тэд 10 жилийн ойдоо зориулан дөрвөн найзын нөхөрлөл, хайр дурлал, амжилт, амьдралын ээдрээт бэрхшээл бүхнийг хэрхэн даван туулсан тухай сонирхолтой уран сайхны кино бүтээх гэнэ. Мөн “Хайрын дурсамж-2” цомог гарган “VIP” театрчилсан тоглолт хийн хамтлагийнхаа төрсөн өдрийг нижгэр тэмдэглэхээр төлөвлөсөн аж. Театрчилсан “Вип” тоглолт нь чамгүй өндөр үнэтэй бөгөөд зөвхөн элитүүдэд зориулсан тоглолт хийхээр болжээ. 

Д.Бат

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.