Нийтийн тээврийнхэн өнөөдөр жагсаал хийнэ

Нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг улсын өмчит зорчигч тээврийн компаниудын жолооч, кондукторууд өнөөдөр жагсаал хийхээр болжээ. Тэд тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийг нь нийслэлийн төсвөөс хассаныг эсэргүүцэж ийнхүү жагсахаар болсон байна. Мөн Авто тээврийн хэлэлцээрийн дагуу нийтийн тээврийн жолооч, кондуктор, засварчдын үндсэн цалинг нэмэгдүүлж байх шийдвэртэй ч биелэхгүй байгаа аж. 

Д.Сүхээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.