Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгороор 20-25 хэм Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газар 14-19 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 2-7 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 хэм хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.