Хулгайн гэмт хэргийг үйлдэл дээр нь барьжээ

Засгийн газрын 11-11 төвөөс цагдаагийн алба хаагч нарт талархал ирсэн байна.

Орхон аймгийн цагдаагийн газрын алба хаагч нарт гэмт хэргийг таслан зогсоож, шуурхай илрүүлэн ажилласанд иргэн Ц.Буяннэмэх, Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгоны хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Б.Баттулга нь хулгайн гэмт хэргийн үйлдэл дээр нь барьж илрүүлэн иргэний эд зүйлсийг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн явдалд иргэн Ш.Ганзориг, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах ахлагч н Оюунболдод хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүлсэнд иргэн Ц.Батмөнхөөс талархал ирүүлснийг уламжилжээ. Тиймээс иргэдийн талархлыг хүлээж ажилласан алба хаагч нартаа ЦЕГ-аас ажлын амжилт хүссэн байна. 

эх сурвалж. 11-11 төв

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.