Азийн аварга шалгаруулах тэмцээний В хэсгийн тоглолтууд болж өнгөрлөө. Энэ хүрээнд БНХАУ-ын шигшээ баг Узбекистаны шигшээ багтай тоглож, 2-1 харьцаатай буулгаж авсанаар хэсгийн хоёр дахь хожлоо байгуулж, шөвгийн наймын эрхээ авлаа. Тоглолтын 55 дахь минутад Ву, 68 дахь минутад Сун гоолдон багаа хожилд хөтөлсөн бол эсрэг багаас Ахмедов 23 дахь минутад гоолдон багийнхаа нэр төрийг аварсан. Узбекистаны хувьд энэ тойрогт хожигдсоноор 3 оноотой хэвээр үлдлээ.
Тэгвэл нөгөө талд Саудын Араб Хойд Солонгосын шигшээг 4-1 харьцаатай бутниргэж, хэсгийн эхний хожлоо байгуулсанаар Узбекистаны адилаар 3 оноотой болж хэсгээс гарах бага ч гэсэн найдвартай үлдлээ. Харин Хойд Солонгосын шигшээ багийн хувьд хэсгийн хоёр тоглолтоос нэг ч хожил байгуулж чадсангүй хэсгийн сүүл мушгиж байна.
Тоглолтын 12 дахь минутад Рианг гоолдон Хойд Солонгосын шигшээ тооны харьцааг нээсэн. Гэвч 37 дахь минутад Хазази тооны харьцааг тэнцүүлсэн бол 52, 54 дэх минутад Ал-Сахвали дубль хийж багийнхаа хожилд үнэтэй хувь нэмэр оруулсан. Харин тоглолтын 78 дахь минутад Ал-Абид тоглолтын эцсийн цэгийг тавьсан юм.
Одоогийн байдлаар Австрали, БНСУ, БНХАУ-ын шигшээ багууд шөвгийн наймын эрхээ аваад байна
Д.Бат