УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 09.00 цагт зарласан ч байнгын хороодын хуралдааны цагтай давхацсан тул хойшлогдоод байна.
Одоо УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байгаа бол УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, УИХ-ын Төсвийн байнгын хороо тус бүр хуралдана гэнэ.
Өчигдөр дээрх байнгын хороод хуралдах байсан ч үдээс хойш УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдсан тул хуралдаанаа хойшлуулсан байжээ. Байнгын хороодоор Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ.
Д.Сүхээ