“Эбола”-гийн халдварын тохиолдол тоо өдөр бүр буурч байгаа учир уг вирусийн тархалтыг ойрын хугацаанд хяналтдаа авч магадгүй гэж АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хяналт тавих төвийн тэргүүн Том Фрайден мэдээлжээ.
“Одоогийн байдлаар тархалтын түвшин бага байгаа нь хамгийн өндөр эрсдэл дагуулж байна. Энэ нь халдварын шинэ тархалт хэдийд ч дэгдэж магадгүй гэсэн үг юм” гэж тэрбээр хэлжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нэгдүгээр сарын 12-ны өдрийн мэдээллээр, илүү хүнд байдалтай байгаа гурван орон болох Гвиней, Либери, Сьерра-Леонд 21 мянга гаруй хүн халдвар авсны 10 мянга нь Сьерра-Леон улсад ногдож байна. Үхлийн аюултай вирусийн халдвараар 8371 хүн нас барсны 3500 гаруй нь Либерийн иргэд аж.
Б.Саруул