Засгийн газраас хэрэгжүүлж байгаа найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн журамд өөрчлөлт оруулсан байна. Энэ талаар Монголын ипотекийн корпорацийн албан эх сурвалжаас тодруулахад “Засгийн газар болон Монгол банкнаас зээлийн журамд өөрчлөлт оруулсан. Тодруулбал, найман хувийн зээлээр худалдан авах орон сууц нь шинээр ашиглалтад орсон байр бол метр квадрат нь 2.2 сая төгрөг, хуучин бол 1.9 сая төгрөгөөс хэтрэхгүй байх өөрчлөлт орсон. Энэ журмын дагуу банкууд зээлээ олгож эхэлж байгаа” гэлээ.
Ийнхүү орон сууцны үнэд хязгаарлалт тогтоосноор зээлээ төлөөгүй иргэдийн орон сууцыг худалдан хохирлоо эргэн барагдуулахад тухайн байрны үнэ зах зээлийн ханшид нийцэх юм байна. Мөн жилийн найман хувийн хүүтэй зээл олгож эхэлснээр орон сууцны үнэ 20-30 хувиар нэмэгдсэн тул цаашид үнийг хазаарлахад нөлөө үзүүлнэ гэж албаныхан үзэж байгаа ажээ.
Д.Сүхээ