Нөөцийн мах энэ сарын 25-наас худалдаанд гарна

Нөөцийн махыг энэ сарын  25-наас борлуулж эхлэхээр болжээ. Одоогоор нөөцийн махны үнийг тогтоогоогүй байгаа бөгөөд нийслэлд 3 компани 3000 тонн мах бэлтгэн нийлүүлэх юм байна. Эдгээр компаниудтай салбар хариуцсан яам гэрээ байгуулжээ. 

Нөөцийн мах  бэлтгэн нийлүүлэх компанид төрөөс 1 кг мах тутамд 1000 төгрөгийн урамшуулал олгодог юм. 

Д.Сүхээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.