Лэброн эргэж ирсэн ч багаа ”аварч” чадсангүй

NBA-гийн 2014-2015 оны 69 дэх улирлын тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр талбайд долоон тоглолт болсны нэг нь  гэмтлээс эргэн ирсэн Леброн Жеймсийн баг болох "Клевлэнд Кавалерс" "Финикс Санс"-ын талбайд зочлон тоглосон явдал байлаа. 

Тус тоглолтын эхний хагаст 51-59 харьцаагаар "Санс"-ын ялалтаар өндөрлөжээ. Харин дөрөвдүгээр үеийн төгсгөлд "Кавалерс" онооны зөрүүг гурав болгож ойртуулсан ч 100:107 харьцаагаар зургаа дараалж ялагдал хүлээлээ. Энэ жил аваргын төлөө өрсөлдөнө гэж яригдаж байсан "Клэвленд Кавалерс" одоогийн байдлаар 19 хожил, 20 хожигдолтой байна.

Тус тоглолтод Маркеф Моррис 35 оноог авсан бол гараанд гаран тоглосон Горан Драгич 18, Лин 13, Блэдсо 12, Такер 10 оноог тус тус авчээ. Харин эсрэг багаас Леброн Жеймс 33 оноо, самбараас долоон бөмбөг авч, таван оновчтой дамжуулалт гүйцэтгэж багаа тэргүүлсэн "Никс"-ээс ирсэн Ж.Р Смит 29 оноог авсан ч бусад тоглогчид нь хангалтгүй тоглолоо. 

Б.Саруул

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.