Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх талаар авх зарим арга хэмжээний тухай” 137 тоот тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Тэнэмэл амьдралтай иргэдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/478 тоот тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Үүнд:
1. “Хүнд нөхцөлд амьдарч буй иргэдийг нийгэмшүүлэх нийслэлийн хөтөлбөр” –ийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах
2. Хүнд нөхцөлд амьдарч буй гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдэд үйлчилдэг төрийн болон төрийн бус байгууллагууд, тэдгээр байгууллагуудад амьдарч буй иргэдийг бүртгэлжүүлэх
3. Хүнд нөхцөлд амьдарч буй иргэдийн бүртгэл судалгаанд хамрагдсан бичиг баримтгүй иргэдийг Нийслэлийн Нийгмийн Халамж Үйлчилгээний газар, Нийслэлийн Улсын Бүртгэлийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газартай хамтран 2015 ондоо багтааж бүрэн бичиг баримтжуулах
4. Судалгаанд хамрагдсан иргэдийг байршуулах байрны асуудлыг шийдвэрлүүлэх, нутгийн захиргааны байгууллагад хариуцуулан хүлээлгэж өгөх
5. Судалгаанд хамрагдсан иргэдэд нөхцөл байдлын үнэлгээ хийж эрүүл мэндийн анхан шатны үзлэг оношлогоонд хамруулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээллээ