Нийслэлийн ногоон бүсэд хүүхдийн зусланг нэмж байгуулна

Монголын Хүүхдийн ордон, Хүүхдийн Урлан бүтээх төвийг түшиглэн нийслэлийн 14 хороонд хүүхдийн авьяасыг хөгжүүлэх дугуйлангуудыг шинээр ажиллуулж, 10 мянга орчим хүүхдийг хамруулж хөгжлийн үйлчилгээг үзүүлнэ. Нийслэлийн ногоон бүсэд хүүхдийн зусланг нэмж байгуулах, зуслангийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд дэмжиж ажилласнаар зуслан амрах хүүхдийн тоог 30 хувиар нэмэгдүүлнэ. Хүүхдийг аливаа хүчирхийлэл, эрсдэлээс хамгаалах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх үйлчилгээний журмыг боловсруулан батлуулна. Энэ ажлын хүрээнд хүүхэд , гэр бүлд хууль эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ,  Хамтарсан багийн шуурхай хамгааллын үйлчилгээг бүх хороодод хөгжүүлнэ.
 
НИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД БҮРИЙН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР:
 
Нийслэлийн хүүхэд бүрийн эрхийг хангаж ажиллах сайн засаглалыг хөгжүүлж, тэдний өнөөгийн болон ирээдүйн сайн сайхан амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн хүрээнд:

o    Хүүхдийн эрх ашгийг эн тэргүүнд тавих - Хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадвараа хөгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлж, хотын хөгжлийн нэн тэргүүний асуудал болгоход чиглүүлнэ

o    Хүүхдийн эсэн мэнд амьдрах, өсч хөгжих, хамгаалуулах, оролцох эрхийг хангах -Хүүхэд бүрт нийгмийн суурь үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай, тэгш, хүртээмжтэй хүргэхэд анхаарна.

o    Хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх - Эмзэг, хүнд нөхцөлд амьдарч буй захын хорооллын болон хараа хяналтгүй,  хөдөлмөр эрхэлдэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд илүү анхаарал хандуулна

o    Хүүхдийг оролцоог хүндэтгэн дэмжих - Бүх шатны шийдвэр гаргах үйл явцад хүүхдийг оролцуулдаг, хүүхдийн эрхэд тулгуурласан хандлагыг төлөвшүүлнэ зэрэг ажлуудыг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалалын чиглэлээр 2015 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгасан талаар Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээллээ

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.