Тусгай хяналтын дэд хорооны даргаар Г.Батхүүг улираан сонгохыг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тус байнгын хорооны харьяа Тусгай хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь АН-ын бүлгээс тус дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Батхүүг улируулан сонгохоор нэр дэвшүүлж буй тухайгаа тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар танилцуулсан юм. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувь нь УИХ-ын гишүүн Г.Батхүүг Тусгай хяналтын дэд хорооны даргаар улираан сонгохыг дэмжлээ.

Д.Сүхээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.