Өнгөрөгч онд 60.4 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалжээ

Монголын хөрөнгийн бирж 2014 онд нийт 225 удаа үнэт цаасны арилжааг зохион байгуулсан байна. Ийнхүү нийт 60.4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ. Нийт гүйлгээний 40.16 хувийг хувьцааны арилжаа, 59.84 хувийг Засгийн газрын үнэт цаас арилжаа эзэлж байна. Өнгөрсөн оны хувьцааны арилжааг өмнөх онтой харьцуулахад буурсан хэдий ч Засгийн газрын үнэт цаасыг Монголын Хөрөнгийн биржээр дахин арилжиж эхэлснээр нийт гүйлгээний үнийн дүн 36.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Арилжааны хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулбал хувьцааны арилжааны үнийн дүн 73.4 тэрбум төгрөгөөр буюу 75.20 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Б.Саруул

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.