Мария Шарапова энэ оны анхны цомоо авлаа

Мэргэжлийн теннисний Австралийн Бристбэн хотноо болж буй Бристбэний олон улсын нээлттэй тэмцээн өндөрлөлөө.  "2015 Brisbane International" тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-ын Мария Шарапова шөвгийн наймд, Испанийн теннисчин Карла Саурес Наварротой учраа таарав.

Тэрбээр Испани бүсгүйд ямар ч боломж өгөлгүй 6:1-6:3 харьцаагаар ялж хагас шигшээд төвөггүйшалгарсан бол их шөвөгт Украйны Елена Светланатай оноолт таарч мөн л боломж өгөлгүй 6:1-6:3-аар хожиж Украйны гол найдварыг сөхрүүллээ. 

Улмаар шувтаргын тоглолтод Сербын Анна Иванович, ОХУ-ын Мария Шарапова нарын тулаан эхэлсэн. Эхний сэйтэд Анна илүү байж 7:6-гаар буулган авсан. Харин хоёрдугаар үеэс эхлэн орос бүсгүй алдаа гаргалгүй сүүлчийн хоёр сэйтэд 6:3-:6:3-аар хожиж 2015 оны анхны цомоо гардан авлаа 

Д.Сүхээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.