Архины хордлогоор нэг хүн нас баржээ

2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цагийн байдлаар

МОНГОЛ УЛСАД

 Архины хордлогын улмаас 185 хүн ханджээ

1 дүгээр сарын 6-наас 12-ны хооронд Нийслэлийн эмнэлгүүдэд архины хордлогын улмаас 185 хүн хандаж, 28 хүн хэвтэн эмчлэгдэж, 1 хүн нас барсан байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээс 28.3%-иар буурсан байна. 

Эх сурвалж: НЭМГ

 Малын галзуу өвчин бүртгэгджээ

Булган аймгийн Баян-Агт, Хэнтийн Батноров, Дадал, Өвөрхангай аймгийн Тарагт, Төгрөг, Баянхонгор аймгийн Бууцагаан сумдад мал, амьтны галзуу өвчин бүртгэгдсэн байна. 

Эх сурвалж: ОБЕГ

 ДЭЛХИЙ ДАХИНД

 Эбола вируст халдварын талаарх мэдээлэл

 Нэгтгэсэн мэдээллээр 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, 20813 хүн өвчилж, 8284(39%) нас барсан байна. 12 дугаар сарын 31-нээс хойш 541 шинэ тохиолдол, нас баралт 330 хүнээр нэмэгджээ. 838 эрүүл мэндийн ажилтан өвчилсөний 495(59%) нь нас барсан байна. 

 Эх сурвалж: ДЭМБ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.