Санхүүгийн зохицуулах хорооны даргын албанд томилогдоод удаагүй байгаа З.Нарантуяа салбарынхаа мэргэжлийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзжээ. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, ХААБ-ын брокерын нэгдсэн холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Монголын даатгагчдын холбоо, Албан журмын даатгагчдын холбоо, Монголын даатгагчдын зуучлагчдын холбооны төлөөлөгчид Санхүүгийн зохицуулах хорооны даргатай уулзаж салбарынхаа хууль эрх зүйн болон зах зээлийн орчин, бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа төрийн үйлчилгээтэй холбоотой бэрхшээл чирэгдэл болон цаашдын хөгжлийн чиг хандлагынталаар ярилцсан байна. Энэ салбарын бизнес эрхлэгчдэд тулгамддаг түгээмэл асуудал нь чухал шаардлагатай бус журам, зөвшөөрлийн тоо хэт ихэссэн, үйл ажиллагаа явуулахад чөдөр тушаа болдог шалгалт, хяналт болон тэдгээрийн төлбөр мөн өндөр байдаг гэнэ. Тухайлбал, үнэт цаасны арилжаа эрхлэгчдийг дүрмийн сангаа 500 саяд хүргэх хуулийн заалт хэрэгжиж эхэлжээ. Санхүүгийн хямралтай байгаа энэ үед 50 сая байсан дүрмийн санг энэ оны долоодугаар сар гэхэд 500 сая болгоход хүндрэлтэй байгаа учир уг хугацааг өөрчилж, тодорхой үе шаттайгаар хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэхийг хүслээ. Даатгалын салбарынханд дээр дурдсан журам зөвшөөрлийн дарамтаас гадна жолоочийн хариуцлагын албан журмын даатгал хүндрэлтэй байдаг байна. Уг даатгалын анх гарч ирсэн үндсэн зорилго нь хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлж, зам тээврийн осол гэмтлийг бууруулахад чиглэсэн ч бодит байдал дээр даатгалын компаниас хохирол гаргуулах хэлбэррүүорохэрсдэлтэйгхэлж байлаа. Банк бус санхүүгийн байгууллагууд, ХААБ-ын брокерын нэгдсэн холбооныхон ч мөн адил эдийн засгийн хямрал, төрөөс шалтгаалсан бичиг баримт, зөвшөөрөл шаардсан олон асуудал байгааг уулзалтын үеэр дурьдлаа. Дашрамд дурдахад үнэт цаасны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй компани, 350 гаруй Банк бус санхүүгийн байгууллага байдаг юм байна.
Д.Сүх