Дуудлага худалдааг 14 хоногийн өмнө зарладаг болгох хэрэгтэй гэлээ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар хэлэлцсэн. Одоо мөрдөгдөж байгаа хуулийн төсөлд дуудлага худалдаа явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө олон нийтэд зарлан мэдээлэхээр заасан байдаг. Харин энэ нь дуудлага худалдааг зохион байгуулах ажил хэтэрхий удаашралтай, сунжирна гэж үзсэн учир дээрх хуульд өөрчлөлт оруулахыг Засгийн газар дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Өөрчлөлт оруулахдаа дуудлага худалдааг 14 хоногийн өмнө зарладаг болгох хэрэгтэй гэж үзжээ.

Д,Сүх

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.