УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичгийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Бодлогын баримт бичгийг хэлэлцэх үеэр “Багшийн мэргэжлийн ур чадвар, нэр хүнд, ёс зүй, шаардлага, хариуцлагыг өндөржүүлэн, хөдөлмөрийг бодитой үнэлэх тогтолцоог бүрдүүлнэ”, “Монгол хүүхэд бр үндсэн, цагийн, улирлын, ээлжийн, явуулын багшийн, нүүдлийн зэрэг хэлбэрээр сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдсан байна” гэсэн заалтыг найруулгын чанартай саналын томъёололд оруулж засах шаардлагатай гэдэг саналыг УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр гаргасан юм. Үүнийгмөн гишүүд дэмжсэн.Ийнхүү Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг дэмжиж, УИХ-ын чуулганд шилжүүллээ.
“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ын шинэчлэн найруулсан төсөлд боловсролын салбарт урт хугацаанд тогтвортой баримтлах бодлого, стратегийг тодорхойлон бүх нийтэд тэгш, хүртээмжтэй, чанартай, олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй байх, боловсролын салбарт сайн засаглал, боловсролын салбарын удирдлагын мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, иргэн бүрт боловсролын үйлчилгээг хүргэх, насан туршдаа боловсрол эзэмших орчин, нөхцөл, боломжийг бүрдүүлэх, боловсролд мэдээллийн технологийг ашиглах, сургалтын нээлттэй эхийг дэмжих, эх хэл, түүх уламжлал, гадаад хэлний сургалтын үндэсний бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэхзэрэг асуудлуудыг тусгасан байна.Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого шинэчлэн батлагдсанаар боловсролын чанарын баталгааг хангах, олон улсын түвшинд өрсөлдөх чадвар бүхий боловсролын үйлчилгээг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс боловсролын салбарын /Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль гэх мэт/ хууль тогтоомжид зохих өөрчлөлтүүд орно гэдгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хэлж байгаа юм гэж УИХ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.