Монгол Улсын ардчилсан шинэ үндсэн хуулийн 23 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Булганхангайн хүчтэн дэвжээ, Өрмөн-Уул компаний бөх улсын заан Д.Баасандорж түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Хан Хэнтийн аварга дэвжээний бөх улсын харцага Э.Оюунболд үзүүрлэлээ.
Барилдаанд улсын гарьд Д.Рагчаа, улсын заан М.Өсөхбаяр, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж, Ж.Амартүвшин, Э.Оюунболд, улсын өсөх идэр начин Ц.Цогтжаргал, Ж.Отгонбаяр, Р.Пүрэвдагва нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосон юм.
Шөвгийн дөрөвт Архангай аймгийн харьяат улсын гарьд Д.Рагчаа, улсын заан Д.Баасандорж, Булган аймгийн харьяат улсын заан М.Өсөхбаяр, улсын харцага Э.Оюунболд нар шалгаран үлдсэн юм.
Д.Бат
Сэтгэгдэл (2)