Г.Буяндорж давж заалдлаа

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийг шүүхэд нөлөөлж, хууль бус шийдвэр гаргуулсан, бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэж, нэр хүндэд нь халдсан. Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1,2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс "Ноёд констракшн" компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэгт буруутган ялласан юм. Тодруулбал, Г.Буяндоржид 2.3 жилийн хорих ял оноосон юм. Тэгвэл Г.Буяндорж анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Шүүх гомдлыг хүлээн авч, шүүгчийг томилсоноор шүүгч 30 хоногийн дотор хурлын товыг гаргах юм байна.

Д.Сүх

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.