ТАРХИНЫ ЦУС ХАРВАЛТ бол бүрэн сэргийлж болох эмгэг юм
2013 оны 11-р сар 21-нд 10:49 цагт
Хүмүүс ярихдаа "тэр харваад, энэ харавсан гэнэ..." гэж яръдаг. Харвалттай хүн өөрөө үнэхээр харваад байдаг юм уу? Үгүй ээ, Харвалтын үед өвчний шинж тэмдэг ГЭНЭТ харавсан сум шиг илэрдэг учир ингэж нэрлэж.
Хэн нэгэнд доорхи 6 шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ТҮРГЭН ТУСЛАМЖ дуудах ёстой.
1. Ам, гар, хөлөнд саажилт үүсэх
2. Мэдрэх мэдрэмжгүй болох өөрөөр хэлбэл нэг тал мэдээгүй болох
3. Хараа муудах, ямар нэгэн юм 2 болж харагдах (жишээ нъмашин 2лож харагдах) (ялангуяа нэг нүдэнд) эсвэл хараагүй болох
4. Толгой эргэх, тэнцвэр алдагдах
5. Ямар нэг тодорхой шалтгаангүйгээр толгой гэнэт хүчтэй өвдөх
6. Хэлж ярихад бэрхшээлтэй, эсвэл хүний яриаг ойлгохгүй болох
Харвалтыг үүсгэх гол шалтгаан нъ юу вэ?
Өвчтөний 30% нъ зүрхний хэм алдагдалтай (тосгуурын чичэрхийлэл), 80% нъ ДАРАЛТ ИХСЭХ өвчин болонбусад өвчин сахарын шижин, ТАМХИ, холестерин өндөртэй байх.
Тархины цус харвалтыг дотор нь цусан хангамж ДУТАГДАХ харвалт ( 80% ) мөн цус АЛДАЛТын харвалт гэж 2 хуваана. Энэ 2 хэлбэр хоёулаа судасны хатуурал нарийсал хүндрэлээс болж үүсдэг. Судасны хатуурал нъ цусны холестерин ихссэнээс үүсдэг. ХОЛЕСТЕРИНы ХЭМЖЭЭ ӨНДӨР байна гэдэг судас шохойжих,- хатуурах, судасны дотор хана гөлгөр биш барзгар болно гэсэн үг. (судасны хатуурал яаж үүсдэг мөн даралт ихдэх өвчний талаар би бичсэн байгаа,уншаарай)
1. Цусан хангамж дутагдах харвалтын үед:
>> тархины артерийн судас нарийсаж барзгар болсоны улмаас тэр хэсэг дээр бүлэн үүсэж ---> судас битүүрнэ. ЭСВЭЛ
>> зүрхэнд үүссэн бүлэн (тосгуурын чичирхийлэлтэй өвчтөнд өөрөөр хэлбэл зүрхний хэм алдагдалтай хүнд ихэвчлэн тохиолдоно) мөн хүзүүний артерийн судасны нарийсал дээр үүссэн БҮЛЭН судасны ханаас ховхорч цусаар урсаж ( Эмболи ) --> тархины судасыг бөглөнө.
Ингэснээр тархины тэр хэсэгт хүчилтөрөгч болон тэжээлийн бодис дутагдагдаж хэдхэн минутын дараагаас тархины үхжил үүснэ. Энэ процесс нъ ихэвчлэн бидний мэдрэх-, хөдөлгөөн-, ярианы төвийг хянадаг тэр газар тохиолддог.
2. Цус алдалтын харвалтын үед:
>> тархины артерийн судас хагарснаас тархин дотор том хэмжээний, эсвэл тархины гадаргууд өөрөөр хэлбэл тархи болон гавлын ясны хооронд цус алдана (энэ үед ГЭНЭТ маш ХҮЧТЭЙ ТОЛГОЙ ӨВДӨНӨ ). ЭСВЭЛ
>> тархины артерын судасны ЦҮЛХЭН (аневризм/Aneurysma) хагарсанаас (нас ахих тусам судасны хананы сулрал болдог, ихэвчлэн эрэгтэйчүүдэд тохиолдоно) тархинд цус алдах.
Ингэснээр тархи биеийн бусад бүх хэсгийн үйл ажиллагааг удирддаг тархины төвүүдийн эд эс үхжихэд бас хөдөлгөөний болон мэдрэхүйн олон өөрчлөлт гарна.
Энэ хэлбэрийн харвалтыг үүсгэдэг гол шалтгаан нъ ДАРАЛТ ИХСЭХ. Эмчилгээгүй удаан явсан өндөр даралт нъ судасны ханыг тэлж сунаадаг, үүн дээр даралт гэнэт ихсэхэд судас хагардаг гэж ойлгож болно. Үүний үндсэн нь артерийн даралт ихдэх өвчнийг эрт оношилж, зөв эмчилж чадахгүй байгаатай холбоотой !!!
Энэ 2 хэлбэрийг комъпютертомографигаар оношлоно.
Дээрхи 2 хэлбэрийн үед илрэх шинж тэмдэг өөр үү?
Үгүй. Илрэх шинж тэмдэг нъ үүсэх шалтгаанаасаа хамаарахгүй харин тархины алъ хэсэгт цус харвалт үүсэв гэдгээсээ хамаарна. Өвчтөний тал хувъд нъ нэг тал нъ сул тавъсан байдаг.
Зүүн тал нъ сул тавъж саажсан бол тархины баруун талд цус харaвсан, харин биеийн баруун тал саажсан бол тархины зүүн талд цус харaвсан байна гэж ойлгох хэрэгтэй. Тархины зүүн талд цус харвахад ярианы төв гэмтдэг учир өвчтөн ярихдаа тодорхой бус, ойлгомжгүй эсвэл бүр яръж чадахаа болъдог.
Тархины урд духны хэсэгт цус харaвхад хувъ хүний сэтгэц тэр чигээрээ өөрчлөгдөж цаг орчиндоо тохироогүй зүйл ярих, танъдаг байсан хүнээ танихаа болох, хашгирч орилох, тайван биш... г.м шинжүүд илрэнэ.
ТАРХИ БОЛ ЦАГ./ Time is Brain:
Хэрэв хэн нэгэнд дээрхи шинж тэмдгүүд илэрвэл ЦАГ АЛДАЛГҮЙ 103 руу утасдах хэрэгтэй. Минут болгон үнэтэй! Учир нъ алдсан минут болгонд тархинд эргэшгүй өөрчлөлтүүд гарч тархины эс үхнэ гэсэн үг. Хэдийчинээ эрт оношилж, эрчимтэй арга хэмжээ авч чадна, төдийчинээ цус харвалтад нэрвэгдсэн тархины эд эсийг аврах боломж нэмэгдэнэ.
Эмчийг иртэл өвчтөнийг тайвшруул, эм уудаг бол эмийн нэртэй хуудас, картыг бэлд. Харин өвчтөн БҮҮ ус болон идэх юм өгөөрэй. Учир нъ харвалттай хүнд залгих рефлексын үйл ажиллагаа алдагддаг тул уусан идсэн зүйл буруу замаар уушгинд орж уушгины үрэвсэлээр хүндэрдэг. Ийм хүндрэлтэй өвчтөнтэй би маш их тааралдсан.
Цус харвалттай өвчтөн клиникт ирсэн хойноо ганцхан мэдрэлийн эмчийн өвчтөн биш, харин радиологийн, мэдрэлийн мэс засалч, дотрын эмч нарын дундын өвчтөн !
Ямар эмчилгээний зарчим баримтлах вэ?
Яаж эмчлэх нъцус харвалтын ямар хэлбэрээсээ шалтгаална. Тархинд цусалдсан бол яралтай хагалгаанд орж тархинд цугларсан нөжийг гаргаж авсанаар тархийг чөлөөлж дараагийн элбэг тохиолдох хүндрэл хаван үүсэхээс сэргийлнэ.
Цусан хангамж дутагдах харвалтын үед өвчтөнд зурх судасны эмч нарын тусламжтайгаар зүрхний бичлэг, зүрхний хөндийд бүлэн байгаа эсэхийг тогтоох тусгай оношлогоо хийнэ.
Герман улсад цусан хангамж дутагдах харвалтын үед өвчтөнд болгонд цус шингэлэх эм (Аспирин), холестерин бүүрүүлах ( жишээ нъ Симвастатин / Simvastatin...) өгдөг.
Харвалттай хүнд НӨХӨН СЭРГЭЭХ ЭМЧИЛГЭЭ хамгийн чухал.
Өвчтөнийг эмнэлэгээс гарсны дараа саажсан эрхтэнг нөхөн сэргээх эмчилгээг хийдэг. Харвалтын дараахь сэргээн засалтын үндсэн зорилго нь өдөр тутмын амьдралын дадалд дахин сургах замаар амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино.
Тэнд тусгай мэргэжлийн эмч сувилагч нарүйл ажиллагаа алдагдсан эрхтэнийг буцааж хэвийн байдал оруулж сайжруулах, цаашлаад урдны амъдралд нъ ажилд нъ оруулах чадвартай болтол нъ бэлтгэдэг. Хэл ярианы өөрчлөлттэй, эсвэл залгих үйл ажиллагаа алдагдсан өвчтөнд хэл ярианы согог засалч тусална.
Харвалтаас урьдчилан сэргийлж болох уу?
Харвалт бол бүрэн сэргийлж болох эмгэг юм. Харвалтад хүргэж болох хүчин зүйлст л сайн анхаарах хэрэгтэй.
--> идэвхгүй амьдралын хэв маягаа өөрчлөх
--> ТАМХИнаас гарах ( Тамхидалтаас болж цусны бүлэгнэлт нэмэгдэнэ. Мөн артерийн даралт ч ихэсдэг.)
--> цусны даралт ихдэлтийг эрт оношлож эмийг тасралтгүй уух, даралтаа тогтмол хэмжих
--> ТАРГАЛАЛТ
--> цус өтгөрөлт (настангууд ихэвчлэн маш бага уудаг!, хөлийн хавантай бол эхэлж зүрх судасны эмчид үзүүлж зөвлөгөө ав)
--> ЧИХРИЙН ШИЖИН ( эмчийн хялтан дор цусны сахарыг тогтмол хэмжиж баэмчилгээ хийлгэх )
Харвалтаас сэргийлэхийн тулд тадараах зүйлийг хийгээрэй:
Өөрийн цусны даралт, сахар болон холестериний хэмжээг эмчид тогтмол хянуулж байх
АНХААРАХ!
--> Хэвтэрт удаан байх нъ цусны эргэлт удааширч саатсанаас биеийн ахар сүүл хэсэг, хөлийн тавхайн доод хэсэгт - ЦООРОЛТ үүсдэг. Тиймээс өдөрт байнга биеийг тосолж, илж, хэвтэх байрлалыг өөрчлөх хэрэгтэй.
--> Эмчийн зөвлөснөөр л уух идэх зүйлийг өгөх.
--> 2013 оны байдлаар европын зүрх судасны холбооноос даралтыг 140/90 ммМУБ аас дээш гаргахгүй байх, 80 наснаас дээш өвчтөнд даралтыг 150/90 ммМУБ байлгах зорилго тавъсан. Их эмч Б.Гэрэлт-Од

Сэтгэгдэл (2)