Г.Уянга: УИХ-аар Гацууртын ордыг стратегийн орд болгох асуудлыг хэлэлцэж байна

Гацууртын алтны ордыг ашиглах нэрийдлээр Ноён уулын сав газар дахь түүхийн хосгүй үнэт өвийг устгах эрсдэлтэй талаар Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

Тэрбээр "Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Ноён уулын сав газар байрлаж байгаа Гацууртын алтны шороон орд нь 50 тн алтны нөөцтэй. Харин Ноён уулын сав газарт дэлхийн төрт ёсны түүхийн өв болох Хүннү нарын булш, бунхан, хиргэсүүр олноор байдаг. УИХ-аар Гацууртын ордыг стратегийн орд болгох асуудлыг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор “Шударга ёс” эвслийн бүлгээс УИХ-ын даргад ажлын хэсэг байгуулах санал тавьсан юм. Уг ордыг ашиглахтай холбоотойгоор байгалийн тэнцвэрт байдлын үнэлгээ, цэвдэг, хөрсний судалгаа хийх, геологи, геодизийн нарийвчилсан зураглал хийлгэж, ордын болон үнэт соёлын өв бүхий Ноён уулын талбай давхцаж буй эсэх талаар мэргэжлийн үнэлгээг тус ажлын хэсэг гаргах ёстой хэмээн үзэж байгаа. Мөн тус бүс нутаг дахь соёлын өвийг мэргэжлийн хүмүүсээр үнэлүүлэн, 50 тн алтны нөөцтэй харьцуулж үзэх зайлшгүй шаардлагатай" хэмээлээ.

Б.Судар

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • би (103.26.192.146)
    Энэ хүүхэн УИХ-д ороод хийсэн, бүтээсэн юм байна уу. Бүх юмыг шүүмжлэн, худлаа ард түмний нэр барьж шүүмжлэн, нэг ч гаргалаа байхгүй зүгээр л гацааж очко авах зорилготой. Энэ хооронд эдийн засаг хямраад, валют 30 сулраад Монгол улсын нийт иргэдийн хадгаламж, худалдан авах чадвар үүнтэй зэрэгцэн хийсээд алга болсон. Одоо энэ төслүүдийг явуулах цаг болсон байх бүгдээрээ хамтдаа дампуурах зам руу түлхэж өөрөө худлаа шоу хийхээ болихсон. Энэ хэдийн үр дүнгүй хэрүүл маргааныг сонсож хэдэн жил өнгөрлөө, одоо үнэхээрийн залхаж байна. Популист улс төрчдөд сонгуульд дахин санал өгөхгүй.
    2015 оны 01 сарын 22 | Хариулах