Хөдөө аж ахуйн бирж орон нутагт хүрч ажиллаж чадахгүй байна

Хөдөө аж ахуйн биржээр бараа бүтээгдэхүүн арилжаад гурван жил болж байна. Гэхдээ нэг ч сумын хоршоо хөдөө аж ахуйн биржийн арилжаанд оролцох боломж бүрдээгүй байна гэж Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхийн эдийн биржийн зохицуулах зөвлөлөөс мэдээллээ.

Манай улсад  Хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1000 орчим хоршоо байдаг. Гэвч суманд үйл ажиллагаа явуулдаг хоршоо хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүнд анхан шатны тордолт хийх байр, агуулах байдаггүй. Компьютер тоног төхөөрөмжөөр хангагдаагүй зэрэг дутагдал зонхилдог байна. Дээрх нөхцөлийг хангасан хоршоог Хөдөө аж ахуйн биржийн сүлжээнд холбох боломжтой. Ингэснээр малчид бараа, түүхий эдээ биржээр борлуулах нөхцөл бүрдэнэ гэж ХАА-н биржийн зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямдагва хэллээ.

Д.Сүх

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.