Толгойт, 100 айл орчим агаарын бохирдол хамгийн өндөр хэмжээнд байна

Нийслэлийн агаарын чанарын албанаас өнгөрсөн долоо хоногт буюу нэгдүгээр сарын 5-11-ний хооронд нийслэл хотод агаарын бохирдол хэр их байсан талаарх  судалгааг гаргажээ. Судалгаагаар Улаанбаатар хотын гэр хорооллын орчимд “Их”, “Маш их” бохирдолтой, бусад хэсгээр “Бага зэргийн” болон “Дунд зэргийн” бохирдолтой байсан аж.

Тодруулбал, Толгойт, 100 айл, МҮОНРТ орчимд агаарын бохирдол хамгийн өндөр хэмжээнд байгаа бол 13 дугаар хороолол, Амгалан орчимд их бохирдолтой гарчээ.

Нийслэлийн Агаарын Чанарын Алба

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.