Онцгой байдлын ерөнхий газрын харъяа орон нутаг дахь Онцгой байдлын газрууд малын гоц халдварт болон халдварт өвчин гарсантай холбогдуулан өвчний голомтод хорио цээрийн дэглэм тогтоосон юм.
Харин энэхүү хорио цээрийн дэглэм Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан, Арвайхээр, Тарагт, Булган аймгийн Рашаант, Баян-Агт, Төв аймгийн Баянцогт, Алтанбулаг, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Батноров, Дадал, Увс аймгийн Улаангом, Хөвсгөл аймгийн Цагаан-Ууланд гарсан “Галзуу” өвчний улмаас одоогийн байдлаар үргэлжилж байгаа аж.
Д.Бат